Ageing in East and North-East Asia

Зүүн болон Зүүн Хойд Ази (ЗЗХА) дахь хүн амын насжилт 

 

“Хүн амын насжилт” гэдэг ойлголт нь хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, настан хүн амын харьцаа ихсэж залуу хүн ам багасахыг хэлнэ. Энэ үйл явц нь дэлхий даяар хөгжингүй болон хөгжиж буй орнуудад ялгаагүй явагдаж байна.

 

Зүүн болон Зүүн Хойд Азид (ЗЗХА) дэлхийн бусад хэсэгтэй харьцуулахад харьцангуй олон настан хүн амтай тул маш онцгой бүс нутаг юм. 2010 онд ЗЗХА-ийн 6 улсад (Хятад, Хойд Солонгос, Япон, Монгол, Өмнөд Солонгос, ОХУ) амьдарч буй настнууд(65 болон түүнээс дээш) дэлхийн нийт настан хүн амын 32 хувийг эзэлж байв. Уг бүсэд Ази тивийн нийт настнуудын 56 хувь амьдарч байна.

 

 

ЗЗХА бүсэд дэлхийн төрөлтөөр хамгийн бага улсууд болох Япон, Өмнөд Солонгос, дэлхийн хамгийн насжсан улс болох Япон, дэлхийн хамгийн худацтай насжиж буй улс болох Өмнөд Солонгос, 2060 он гэхэд хамгийн насжсан улс болох төлөвтэй байгаа улс Өмнөд Солонгос тус тус хамаарагдаж байгаа юм.

 

ЗЗХА дахь хүн амын насжилтын хурдац үнэхээр гайхалтай. Харьцуулахад Франц улсад 65 болон түүнээс дээш насны хүн ам 150 гаруй жилийн хугацаанд 7 хувиас 20 хувь болж өссөн байхад Япон улсад дээрх өсөлт ердөө л 40 жилийн дотор болсон ба Хятад, Өмнөд Солонгост 35 болон 30 жилийн дотор тус тус болох төлөвтэй байна.

 

Мөн түүнчлэн ирэх жилүүдэд ЗЗХА-д настан хүн амын тоо эрс нэмэгдэж 2030 он гэхэд 300 сая хүрэх төлөвтэй байна. Үүнд Хятадын хүн ам чухал нөлөө үзүүлж байгаа юм.

 

ЗХХА бүсэд өмнө нь хаана ч ажиглагдаж байгаагүй хурдацтайгаар хүн амын насжих үйл явц явагдаж байна.

 

 

Хүн амын насжилт нь нийгэмд хоол хүнсний чанар, хүн амын эрүүл мэндийн байдал сайжирч илүү олон хүн өндөр насалж буйг илтгэдэг эерэг үзүүлэлт хэдий ч тухайн нийгэм хүн амын шилжилтэнд бэлэн биш байвал эдийн засагт болон нийгэмд томоохон асуудлууд үүсгэдэг.

 

Доорх жагсаалт нь одоо болон ирээдүйд хүн амын насжилтаас үүсэх тулгамдсан асуудлууд юм.

 

ЗЗХА дахь хүн амын насжилттай холбоотой асуудлууд

 

  • Уламжлалт гэр бүлийн бүтэц, үнэт зүйлс хомсдох, настныг асрах гэр бүлийн гишүүдийн бололцоо багасах
  • Настны удаан хугацааны асрамж хомсдох, нийгэм болон гэр бүлд тулгуурласан асаргаа хомсдох
  • Настнууд гэртээ буюу өөрсдийн дассан газартаа амьдрахыг илүүд үздэг ч “Гэртээ насжих” хүрээлэн буй орчны бололцоо хомсдох
  • Гэртээ ганцаараа амьдардаг, эсвэл хамтран амьдрагчаа асран амьдардаг настан гэр бүлийн тоо олшрох
  • Настны нийгэм эдийн засагт оролцох боломж багасаж нийгмийн тусгаарлал бий болох
  • Тэнэгрэлтэй настны тоо нэмэгдэх
  • Гэр бүлийн гишүүдийн зүгээс болон асрамжийн байгууллагын зүгээс настныг үл тоомсорлох, хүчирхийлэх
  • Настны амиа хорлолт нэмэгдэх
  • Настан, гэр бүл, нийгмийн зүгээс үүрэх эрүүл мэндийн халамжийн зардал ихсэх
  • Өндөр насанд ядууралд өртөх
  • Насжилтын феминаци, бодлого шийдвэрт хүйсийн асуудлыг орхигдуулах
  • Байгалийн гамшигт үзэгдэл болон яаралтай нөхцөл байдлуудад настнууд илүү өртөмтгий байх
  • Эрүүл мэндийн даатгал болон тогтвортой тэтгэврийн тогтолцоо гэх мэт бат бөх нийгмийн хамгааллын бодлого, үйл ажиллагаа хомсдох
  • Өндөр насны хараат байдлын коэффициент нэмэгдэх
  • Нийгмээс настныг ялгаварлан гадуурхах
  • Хүмүүсийн мэдлэг чадвар, бүтээлч байдлыг өндөр нас хүртэл хадгалж хөдөлмөрийн зах зээлд бодлогын өөрчлөлтүүд хийх
  • Настанд ээлтэй амьдрах орчин хомсдох
  • Хот хөдөөгийн настанд зориулсан амьдрах орчин, үйлчилгээний хүртээмжийн ялгаа
  • Насжилттай холбоотой сөрөг ойлголтыг халж тэдний амьдралын туршлага, нэр хүнд, бүтээлч байдал болон бусад хувь нэмрийг хүлээн зөвшөөрч насжилтыг эерэг утгатай болгох

 

Шийдэл ба боломжууд

 

Эдгээр олон асуудлууд нь давхар нийгмийг илүү хамарсан, тогтвортой, хөгжингүй болгох боломж болж байдаг.

 

Настнууд залуу үеийг хүмүүжүүлж, уламжлал ёсыг хадгалж, нийгмийн бүлгийн удирдагч, үлгэр жишээ болох зэргээр нийгэмд ёс заншил, эдийн засаг, улс төрийн хувь нэмэр оруулж ирсэн.

 

ЗЗХА бүсэд тогтвортой хөгжингүй насжиж буй нийгмийг бий болгоход хувь нэмэр оруулахаар төрөл бүрийн санаачлага, үйл ажиллагаанууд гарч ирж байна. Эдгээр нь хувь хүн, засаг захиргааны нэгж, төрийн бус байгууллага, хувийн сектор болон настнууд өөрсдөө гардан хийж, нийгмийн бүхий л хэсэгт төрөл бүрийн хэмжээгээр хэрэгжиж байна.

 

Эдгээр санаачлагуудыг энэхүү мэдээлэл түгээх сайтын Database of Initiatives хэсгээс олох боломжтой. Хэрэглэгч таныг энэхүү сайтын мэдээллийн баазаас хайлт хийж ЗЗХА бүсэд хэрэгжиж буй дээрх санаачлагуудаас олж харахыг урьж байна. Хэрвээ таны мэдэх санаачлага, үйл ажиллагаа манай мэдээллийн баазад багтаагүй байгаа бол та “Contact us” цэсээр бидэнтэй холбогдож мэдэгдэнэ үү.

 

(Монгол орчуулгыг хийсэн Монголын Геронтологийн Үндэсний Төв.)

 

 

------------------

НҮБ-ын харьяа байгууллага болон бусад олон улсын байгууллагын эх сурвалжууд

 

DESA - Division for Social Policy and Development

Neglect, Abuse and Violence Against Older Women, DESA - Division for Social Policy and Development, 2013

Current Status of the Social Situation, Well-Being, Participation in Development and Rights of Older Persons Worldwide, DESA - Division for Social Policy and Development, 2011

Regional Dimensions of the Ageing Situation, DESA - Division for Social Policy and Development, 2008

World Economic and Social Survey 2007, Development in an Ageing World, DESA - Division for Social Policy and Development, 2007

 

-------------------------------------------------------------------------------------------------------------

DESA - Population Division

World Population Ageing Report 2013, DESA - Population Division, 2013

Population Ageing and Development 2012 Wall Chart, DESA - Population Division, 2012

Living Arrangements of Older People Around the World, DESA - Population Division, 2005

 

-------------------------------------------------------------------------------------------------------------

World Health Organization (WHO)

Dementia: a public health priority, WHO, 2012

Good health adds life to years, Global brief for World Health Day 2012, WHO, 2012

Global health and ageing, WHO, 2011

Women and health: today's evidence tomorrow's agenda, WHO, 2009

Discussing screening for elder abuse at primary health care level, WHO, 2008

Older persons in emergencies: An active ageing perspective, WHO, 2008

Older persons in emergencies: Considerations for action and policy development, WHO, 2008

Women, ageing and health: A framework for action Focus on gender, WHO, 2007

Global age-friendly cities: a guide, WHO, 2007

Towards age-friendly primary health care, WHO, 2004

Active ageing: a policy framework, WHO, 2002

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

United Nations Population Fund (UNFPA)

Ageing in the Twenty-First Century, UNFPA, 2012

Family Support Networks and Population Ageing, UNFPA, 2010

Population Ageing in East and South-East Asia: Current Situation and Emerging Challenges, UNFPA, 2006

 

----------------------------------------------------------------------------------------------------------------

United Nations Research Institute for Social Development (UNRISD)

Living Longer: Ageing, Development and Social Protection, UNRISD, 2004

 

----------------------------------------------------------------------------------------------------------------

ADB

Aging, Economic Growth, and Old-Age Security in Asia, ADB, 2012

Social Protection for Older Persons: Social Pensions in Asia, ADB, 2012

Reducing Disparities and Enhancing Sustainability in Asian Pension Systems, ADB, 2012

Pension Systems in East and Southeast Asia: Promoting Fairness and Sustainability, ADB, 2012

Population, Wealth, and Economic Growth in the Asia and Pacific Region, ADB, 2011

Why Does Population Aging Matter So Much for Asia? Population Aging, Economic Growth, and Economic Security in Asia, ADB, 2011

Population Aging and Aggregate Consumption in Developing Asia, ADB, 2011

Impact of Population Aging on Asia's Future Growth, ADB, 2011

Pension Systems and Old-Age Income Support in East and Southeast Asia: Overview and Reform Direction, ADB, 2011

Aging in Asia: Trends, Impacts and Responses, ADB, 2009

Ageing Asia's Looming Pension Crisis, ADB, 2009

 

--------------------------------------------------------------------------------------------------

OECD

A Good Life in Old Age? Monitoring and Improving Quality in Long-term Care, OECD, 2013