About MIPAA

Насжилтын асуудлаарх үйл ажиллагааны олон улсын стратегийн (НАҮАОУС) тухай

 

“Насжилтын асуудлаарх үйл ажиллагааны олон улсын стратеги”-ийг 2002 оны Насжилтын талаарх Дэлхийн 2 дугаар чуулганаар баталсан. Өнөөг хүртэл насжилтын асуудлаар олон улсын хамгийн чухал баримт бичиг болсон бөгөөд хүн амын насжилтын асуудлаарх дэлхий нийтийн байр суурийг тодорхойлсон.

 

 

Насжилтын асуудлаарх үйл ажиллагааны олон улсын стратегийн 3 тулгуур

 Дээрх зургийн дагуу НАҮАОУС нь гурван тулгуур буюу “тэргүүлэх чиглэл”-тэй.

1. Настан ба хөгжил

2. Өндөр насанд эрүүл мэнд, амьдралын чанарыг хадгалах

3. Ээлтэй орчинг бүрдүүлэх

 

Уг 3 тулгуур цааш илүү дэлгэрэнгүй задарч төрөл бүрийн нийгэм, эдийн засгийн асуудлыг хамруулж үзнэ. (“Database of Initiatives” цэсний бичлэг бүр нэг болон түүнээс дээш асуудалтай холбогдоно)

 

Тулгуур I: Настан ба хөгжил

Асуудал I-1: Нийгэм, хөгжил дахь идэвхтэй оролцоо

Асуудал I-2: Ажлын байр, ажиллах хүчний насжилт

Асуудал I-3: Орон нутгийн хөгжил, хот руу шилжих хөдөлгөөн

Асуудал I-4: Сурч боловсрох боломж

Асуудал I-5: Үе хоорондын харилцаа

Асуудал I-6: Ядуурлыг бууруулах

Асуудал I-7: Санхүүгийн баталгаа, нийгмийн халамж хамгаалал, ядуурлаас урьдчилан сэргийлэх

Асуудал I-8: Онцгой нөхцөл байдал

 

Тулгуур II:    Өндөр насанд эрүүл мэнд, амьдралын чанарыг хадгалах

Асуудал I-1: Насан туршид эрүүл мэндийг дэмжих

Асуудал I-2: Эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй байлгах

Асуудал I-3: Настнууд ба БЗХӨ/ДОХ

Асуудал I-4: Асран хамгаалагч, эрүүл мэндийн ажилчдын сургалт

Асуудал I-5: Настны сэтгэцийн эрүүл мэнд

Асуудал I-6: Настан ба чадвар алдалт

 

Тулгуур III: Ээлтэй орчинг бүрдүүлэх

Асуудал I-1: Орон байр, амьдрах орчин

Асуудал I-2: Асрагчийг дэмжих

Асуудал I-3: Настныг үл ойшоох, хүчирхийлэл

Асуудал I-4: Насжилтын талаарх хандлага

 

НАҮАОУС-ын ерөнхий зорилго нь (10-р мөрт зааснаар) “хүн бүр аюулгүй, хүндэтгэлтэйгээр насжиж нийгэмд бүрэн эрхт иргэний хувьд оролцсоор байх боломжийг хангах” юм. НАҮАОУС нь бодлого боловсруулалтын үндэс суурь болохоос гадна засгийн газар, ТББ, хувийн хэвшил болон бусад холбогдох байгууллагуудад бидний настнуудтай харьцах хандлагыг шинэчлэх тулгуур болж өгснөөр 21-р зууны насжилтын асар их потенциал биелэгдэх боломжтой юм.

 

(Монгол орчуулгыг хийсэн Монголын Геронтологийн Үндэсний Төв)

 

------------------------

 

НАҮАОУС болон Улс төрийн тунхаглалыг бүрэн эхээр нь татах (2002):

http://undesadspd.org/Ageing/Resources/MadridInternationalPlanofActiononAgeing.aspx

http://www.un.org/swaa2002/

 

НАҮАОУС-ын хэрэгжилтын явцын тойм:

Олон улсын тойм -

http://undesadspd.org/Ageing/MadridPlanofActionanditsImplementation/ReviewandAppraisaloftheMIPAA/SecondReviewandAppraisal.aspx

Ази Номхон Далайн бүсийн тойм -

http://www.unescapsdd.org/ageing

 

НАҮАОУС-тай холбоотой НҮБ-ын нийтлэлүүд:

Guide to the National Implementation of the Madrid International Plan of Action on Ageing, DESA-Division for Social Policy and Development, 2008

http://undesadspd.org/Ageing/Resources/PapersandPublications.aspx

 

Guidelines for the review and appraisal of the MIPAA - Bottom-up approach, DESA-Division for Social Policy and Development, 2006

http://undesadspd.org/Ageing/Resources/PapersandPublications.aspx