About KSP

Зүүн болон зүүн-хойд Азид тогтвортой насжилттай нийгмийг бүрэлдүүлэхэд чиглэсэн  мэдлэг солилцох талбар (МСТ)

 

Оршил

Хүн амын насжилт нь Зүүн болон Зүүн-Хойд Азийн (ENEA) дэд бүс нутгийн зургаан гишүүн орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх ач холбогдолтой салбаруудын нэг юм. 2010 оны байдлаар зүүн болон зүүн-хойд Азийн орнуудын хөгшин хүмүүсийн (65 ба түүнээс дээш насны) тоо нь Азид 56%, дэлхийд 32%-ийг эзэлнэ гэж бүртгэгджээ. Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комисс (ЭСКАП) нь Ази, Номхон Далайн бүс нутгийн хүн амын насжилтын бодлого болон хөтөлбрүүдийн олон улсын солилцоо ба  бүс нутгийн хамтын ажиллагааг зохицуулах төв цэг болон ажиллаж 2004 оны Шанхайн хэрэгжүүлэх стратегид бодлогоо тусгаж мөн Мадрид хотноо чуулсан насжилтын асуудлаарх олон улсын төлөвлөгөөний Ази-Номхон Далайн бүс нутгийн хэлэлцүүлгийг 2012 онд зарлан хуралдуулсан юм. Энэхүү оршилын дор Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын Зүүн болон Зүүн хойд Азийн оффис (ESCAP ENEA Office) нь ЭСКАП-ын Зүүн болон Зүүн-Хойд Азийн дэд бүс нутгийн хүн амын насжилтын ажилд хүч нэмэгдүүлсээр байгаа билээ.

 

Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын Зүүн болон Зүүн хойд Азийн оффис (ESCAP ENEA office) нь Хятад улсын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний комисстэй хамтран тогтвортой насжилттай нийгмийг бүрэлдүүлэхэд чиглэсэн Азийн зөвлөгөөнийг 2012 оны 7-сарын 04-06-ны өдрүүдэд Хятад улсын Чангчун хотод зохион байгуулжээ. Зөвлөгөөнд иргэний нийгмийн болон яамны түвшний нийт 110 оролцогчид оролцон үр дүнгийн баримт бичгийг гаргаж тогтвортой насжилт бүхий нийгэмд мэдлэг солилцох талбар бий болгохыг уриалсан юм.

 

Уг зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын Зүүн болон Зүүн хойд Азийн оффис (ESCAP ENEA office) нь энэхүү тогтвортой насжилттай нийгмийг бүрэлдүүлэхэд чиглэсэн мэдлэг солилцох талбарыг боловсруулжээ. Энэ талбар нь дэлхийд хүн амын насжилт нь хамгийн хурдан явагдаж буй дэд бүс нутаг болох зүүн болон зүүн хойд Азид тогтвортой насжилттай нийгмийг бүрэлдүүлэхийг зорьж буй олон талт оролцогчид хоорондын дунд шинэ санаа болон тэргүүн туршлага солилцох үйл ажиллагааг дэмжихийг зорьдог юм.

 

Зорилтууд

 

Хүн амын насжилттай холбоотой тулгамдсан асуудлуудын одоогийн байгаа мэдлэг, туршлагаас бүрдсэн онлайн нөөцийг хангах бөгөөд энэ нь олон нийт болон мөн түүнчлэн мэргэжилтнүүдэд хэрэгцээтэй юм 

 

• Олон талт оролцогчдын өөр хаа нэгтээ дахин хэрэгжүүлж болох (шаардлагатай бол өөрчлөлт оруулан) туршлага болон шинэ санааг солилцох үйл ажиллагааг дэмжих, зүүн болон зүүн хойд Азид хөгжсөн тогтвортой насжилттай нийгмийг бүрэлдүүлэх

 

• Зүүн болон зүүн хойд Азид насжилтад ээлтэй нийгмийг хөгжүүлж буй байгууллага болон хувь хүмүүсийн онлайн нийгэмлэгийг бий болгох

 

 

Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын Зүүн болон Зүүн хойд Азийн оффисын тухай

НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын Зүүн болон Зүүн хойд Азийн оффис нь бүс нутгийн хүрээлэн буй орчны тогтвортой байдал болон нийгэм, эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор 2010 онд БНСУ-ын Инчон хотод үүсгэн байгуулагдсан. Үүний бүрэлдэхүүнд зургаан гишүүн улсууд болох – Хятад, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Япон, Монгол, Бүгд Найрамдах Солонгос Улс, Оросын Холбооны Улс – мөн хоёр хамтран ажиллагч гишүүд болох – Хонг Конг, Макао нар багтана.

 

Бидэнтэй холбоо барих:

НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын Зүүн болон Зүүн хойд Азийн оффис

 

Вэб хуудас: http://enea.unescap.org/

Фейсбүүк: https://www.facebook.com/UNESCAP.ENEA

Твиттер: https://twitter.com/UN_EastAsia